Редакцийн сонголт

Албаны машинаар хүүгээ зугаалуулсан Т.Батсүх ажилдаа орж, М.Найданхүү Норвеги руу буцжээ

Архангай аймгийн Засаг дарга  Ц.Мөнхнасангаар зодуулж албан тушаалыг нь хүчээр булаан авлаа хэмээн мэдэгдэж байсан МАА-н Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Т.Батсүхийн талд шүүхийн шийдвэр гарчээ.  Хан-Уул дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр түүнийг ажилд нь буцаан томилж,  ажилгүй байсан хугацааны нөхөн олговор буюу 51 хоногийн ажлын хөлс 7 сая 342 мянга 590 төгрөг олгохоор болжээ.

Т.Батсүхийн хүү энэ зун МААЭШХ-ийн албаны машинаар найзуудтайгаа хөдөө зугаалж байгаад zarig.mn сайтын дуранд өртөж,  баримт бичлэгтэйгээ  олон нийтийн сүлжээнд цацагдсан. Албаны машиныг хувийн хэрэгцээнд ашигласных нь төлөө ХААИС-ийн ректорын тушаалаар Т.Батсүхийг  захирлын албан тушаалаас чөлөөлж, оронд нь  БСШУ-ны сайдын зөвлөх доктор М.Найданхүүг томилж байсан юм.  Гэвч  удалгүй Т.Батсүх Архангай аймгийн  Засаг дарга асан Ц.Мөнхнасанд гэртээ зодуулж, БСШУ-ны сайд Ё.Баатарбилэг МААЭШХ-ийн захирлаар зөвлөх М.Найданхүүгээ томилохын тулд ийнхүү эрүүл мэнд, нэр хүндэд хандаж “нутаг усаараа бүлэглэлээ” хэмээн tovch.mn сайтаар мэдэгдэж байсан юм. Тэрбээр Засаг дарга Ц.Мөнхнасанд гомдож  Хан-Уул дүүргийн цагдаад өргөдөл өгсөн гэж байсан ч энэ хэрэг одоогоор хэрхсэн нь тодорхойгүй байна.

Шүүхийн шийдвэр ийнхүү гарсантай холбогдуулан, МААЭШХ-ийн захирлаар 20 орчим хоног ажилласан доктор М.Найданхүү өөрийн пейсбүүк хуудсандаа ийнхүү бичсэн байна.

“Т.Батсүх нартай холбоотой хөрөнгө мөнгө идэж шамшигдуулсан, эрдэмтдийн эрх ашгийг илт зөрчсөн, хавчсан, ажлаас хууль бусаар халсан, бэлгийн дарамт учруулсан, өөрийн ферм дээр зарцалсан гэх мэт олон асуудлууд байдаг. ХХААХҮЯ, БСШУСЯ, ШУТС, гадаад орнуудын Монголд төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудтай холбоотой мөнгө идсэн, хөрөнгө хулгайлсан олон олон гэмт хэргүүд бүлэглэн үйлдсэнийг хүн бүр яридаг, мэддэг. Яам, ШУТ сан, ХААИС, хүрээлэн дамнасан хулгайн бүлэглэл байгааг ч үгүйсгэхгүй хүн олон байгаа. АТГ, ТЕГ, ЦЕГ, Төрийн албаны зөвлөл зэрэг Төрийн байгууллагууд хуулийн дагуу энэ этгээдэд арга хэмжээ авч салбарыг цэвэрлэж,  эрдэм шинжилгээний байгууллагаас салгана гэдэгт миний бие итгэж байгаа. …

Авилгачид идээчин угаачид өөрсөддөө сардаа 3,1 сая гаран цалинг тогтоож, төсвөөс идэж ууцгаадаг юм байна. Миний бие уг хүрээлэнгийн захирлаар 8-р сарын 28-наас 9-р сарын 14-н хүртэл ажиллахдаа ийм өндөр цалинтай ажилд очсоноо мэдээгүй бөгөөд цалин гэж 1 ч төгрөг аваагүй болно.
Үнэхээр манай дундаж шатны Хурган дарга нар Хаан дарга нар болон хувирчээ. .. ХААИС өмгөөлөгч гаргах мөнгө төгрөггүй бол Т. Батсүх мэтийн луйварчид өмгөөлөгч, хамгаалагч дагуулан хуулийн байгууллагаар өөртөө шийд гарган тансаглаж явна. Байдал ингэж эргэсэн тул миний бие Др. М. Найданхүү гүтгүүлж доромжлуулсан нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандаж 500 сая төгрөг нэхэмжилж байна. Би энэхүү мөнгө надад олгогдох юм бол Монголын хүүхдийн байгууллагад хандивлана ….” хэмээжээ.

Ажилчдын байр

Ямартай ч өнгөрсөн зун, намаржингаа хүү нь албаны машинаар хөдөө зугаалж, өөрөө бүлэглэлийнхэнд зодуулан албан тушаалаа булаалгасан хэмээн шуугиан тарьж байсан Т.Батсүх МААЭШХ-ийн захирлын албандаа ийнхүү буцан очиж байна. Харин Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн газрыг хувьдаа авсан доктор М.Найданхүүгийн аав Минжигдорж болон үе үеийн захирлуудын хувьдаа авсан  хэмээн ярьж байсан газруудаа ЭШХ-ийнхээ мэдэлд буцаан авч ШУДАРГА эсэхээ  харуулахыг олон нийт Т.Батсүхээс хүлээж байна.

Үе үеийн захирал дарга нар нь энэ хүрээлэнгийнхээ газраас хувьдаа авч, хаусаа барьж, 14 давхар орон сууц сүндэрлүүлэн төрийн өмчөөр бизнес хийж , МААЭШХ гэх төрийн байгууллагад хууль үйлчилдэггүй, хуйвалдааны үүр уурхай болсныг захирал Т.Батсүх нь ийнхүү хүлээн зөвшөөрч мэдээлсэн.  Харин ажилтан ажилчид нь Т.Батсүх захирлын хэлснээр малын жүчээнд амьдарч, энэ хүрээлэнд жинхэнэ утгаараа баян ядуугийн, дарга цэргийн  ШУДАРГА БУСЫН хуйвалдаан ноёрхож буйд хууль хяналтынхан анхаарал хандуулах цаг болжээ.

Д.Эрдэнэ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

5 Сэтгэгдэлтэй

  1. Зи.ЭНхболдын ямаачин Батсүх шударга гэж юу байсын. Энэ шиг зальтай луйварчин байхгүй ш дээ. Бас ЖДҮ-чин ш дээ. Тэр Зи-гийнхээ ямааны фирмд Хүрээлэнгийн ажилчдаа боол шиг зарж байдгийн

  2. Энэ Найданхүү гэж бас л албан тушаалд санаархагч худлаа гар даа. “Зөв хөгжил” гэдэг групптэй түүндээ бол овоо хүн шиг юм бичнэ. Тэр зурагтаар ярьж байгаа нь үнэн бодит байдал нь ямар ч мэдрэмжгүй, боловсролгүй, ярианы чадваргүй. 2016 оноос хойш их сургуулийн захирал болох гэж нам дагаж хэсэг явсан. Сүүлдээ сайдын зөвлөх болсон. Бүхэл бүтэн яаманд зөвлөх хийгээд юугаар гийгүүлсэн. Тийм чадвар ч байхгүй. Аргаа бараад Батсүхийг унагаж хүрээлэнгийн захирал болсон. Батсүх нь ялаад буцаж ажилдаа орсон. Хөдөлмөрийн хуулийн дагуу шат дараалсан арга хэмжээ авч байж хүнийг ажлаас халдаг хуультай Түүнийгээ манай дарга нар баримталдаггүй. Шүүх дээр очоод дандаа унана. Энэ хүн Норвеги руугаа буцсан нь дээр. Доктор хамгаалсан эсэх нь бүрхэг.

    1. Энэ ХААИС эсвэл хүрээлэнгээс их ойрхоноос бичсэн байна. Ийм л юмнууд Найданд хорсож атаархаж явдаг юм. ХААЙИС-ийн багш нар Найданг ректор болгоё гээд дуу нэгтэй зүтгэвэл Хируугатангууд сөхрөнө дөө. даанч тийм амбиц найданд алга байгаа нь харамсалтай. Сайдын зөвлөхөөс сургууль, хүрээлэн хамт олноо гээд ирлээ гэж яриж байсан. Бид бүгд л сонсож суулаа. Энд бол их л ойроос хутга шааж сэтгэгдэл бичсэн байна даа.

  3. Нэг муу хурган дарга нар 1 хоногийн цалин 143.000 төгрөгийн цалин авдаг юм бна.(1 цагийн хөлс 18.000).Ийм өндөр цалинтай байхад үхэн хатан Төрийн албаны хурган дарга болох гээд байдаг нь зөв юм байна.(tvmongolia.mn дээрх мэдээгээр гаргаж тавьсан мэдээлэлээр бол ажилгүй байсан хугацааны нөхөн олговор буюу 51 хоногийн ажлын хөлс 7 сая 342 мянга 590 төгрөг олгохоор болжээ.) гэж ээ.Ийм өндөр цалин хөлстэй юм бол Эх орон ард түмнийхээ төлөө шудрага хүч хөдөлмөрөө гаргаж ажилла.Түүнээс оромдоод өнгөрчихнө гэсэн хоноцын сэтгэлтэй энэ албан тушаал дээрээ буцаад гарч байгаа бол зайгаа тавьж өгч чаддаг нь хийх хэрэгтэй байх шүү.

  4. Батсүх хүрээлэнд ирээд ямар ч ажил, ажилчдын нөхцөл сайжруулаагүй. 9-р сард авсан М. Найданхүү доктор ажилчдыг малын байранд оруулаагүй. Батсүх 2011 онд ажил аваад л ийм юм сэдэж эхэлсэн. Зүүдээ ярих гээд хулгайгаа яридаг хүн шүү дээ.

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close