Редакцийн сонголт

500 тэрбумын эх үүсвэрээ тодорхойлж чадаагүй арилжааны банкуудыг хэзээ зарлах вэ

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг  үүрэгт ажлаас нь чөлөөлөө. Түүнийг ФАТФ-аас Монгол Улсыг “Сааралт жагсаалт”-д оруулсан асуудлаар хариуцлага хүлээхийг УИХ-ын даргын зүгээс шаардаад байсан юм. Н.Баяртсайхан Байнгын хорооны хуралдааны үеэр “…Монгол Улсыг Саарал жагсаалтад оруулах шийдвэр наймдугаар сард гарчихсан байсан…  Юунаас болж “Саарал жагсаалт”-д оров, юу нөлөөлөв гэдгийг мэргэжлийн хүмүүс гаргаад тогтоох хэрэгтэй. Би  хариуцлагаа хүлээнэ. Хаашаа ч зугтаахгүй. Яривал олон юм ярина. Ярих ёстой зүйлийнхээ 10-хан хувийг ярьж байна. Энэ бол ганц байгууллагын хариуцах ёстой асуудал биш. Тогтолцооны асуудал.” хэмээн тайлбар хэлж байсан. Харин одоо тэр огцорлоо. Н.Баяртсайхан энэ есдүгээр сард  тайлан бэлэн болсон удахгүй тайлангаа тавин хэмээн мэдээлж байсан. Гэтэл Н.Баяртсайхан огцорсноор энэхүү тайлан болон  дүрмийн сангаа нэмэгдүүлсэн арилжааны банкуудын эх үүсвэр нь тодорхойгүй 500 тэрбумын асуудал мөн нам дарагдах уу.  Ямартай ч ирэх 7 хоногоос Монголбанкны дараагийн Ерөнхийлөгчийг томилох асуудал яригдаж эхэлнэ. Хэн ч томилогдсон бид Монголбанкны Ерөнхийлөгч болон удирдлагын багаас нь дүрмийн сангаа тодорхойгүй эх үүсвэрээр нэмэгдүүлсэн байх магадлалтай арилжааны банкуудыг ил болгохыг шаардах эрх ард түмэнд бий. Учир нь

ЭХ ҮҮСВЭРЭЭ ТАЙЛБАРЛАЖ ЧАДААГҮЙ БАНКУУДЫГ ОЛОН НИЙТ МЭДЭХ ЭРХТЭЙ⁉️

БИД МЭДЭЭЛЭЛГҮЙГЭЭСЭЭ БОЛЖ ХАДГАЛАМЖ ЭЗЭМШИГЧИД, ХАРИЛЦАГЧИД БАНКУУДЫН ЭРСДЛИЙГ ҮҮРЭХ ЁСГҮЙ

АРИЛЖААНЫ БАНКУУДЫН ЭХ ҮҮСВЭР НЬ ТОДОРХОЙГҮЙ 500 ТЭРБУМЫН АСУУДЛААР ХЭЗЭЭ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ВЭ?

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close