Дарга нарыг нь чөлөөлж, дэдүүдийг дэвшүүлжээ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж Монголбанкны ерөнхийлөгч болон Санхүүгийн зохицуулах хорооны даргын томилгоог хэлэлцсэн байна. Бүлгээс Монголбанкны ерөнхийлөгчөөр тус банкны Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг, СЗХ-ны даргаар одоогийн дэд дарга Д.Баярсайханыг томилохыг дэмжжээ.

Дээрх томилгоонуудыг маргааш холбогдох байнгын хороод, чуулганаар хэлэлцэх юм байна.

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга С.Даваасүрэн нарыг өөрсдийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close