ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ 5.1 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛЖЭЭ

Говь-Алтай аймгийн Тонхил сумын Бүс-Уул багийн “Хөх хасганы дух” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 270 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 60 км-т, 2019.11.25-ны өдрийн 10:22 цагт 5,1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Газар хөдлөлтийн тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар Онцгой байдлын албанд мэдээлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Бугат, Төгрөг, Тонхил сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нартай холбогдож тодруулахад тухайн газарт малчид нутагладаггүй, дээрх сумдын иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн ч учирсан хохирол байхгүй тухай мэдээлжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close