Нийслэлийн гол уулзваруудын замын хөдөлгөөнийг түр хаахаар болжээ

Тээврийн цагдаагийн албанаас жил бүрийн арваннэгдүгээр сарын 29-ний өдрийг зам тээврийн аюул, осолгүй “Хичээх өдөр” болгон зарлахаар болжээ. Учир нь өдөр дэлхий нийт зам тээврийн ослоор нас барсан иргэдэд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай аж.

Манай улсад хоногт зам тээврийн ослоор 15-20 хүн гэмтдэг. Нэг хоногт 1-2 хүн зам тээврийн ослоор амь насаараа хохирдог гэсэн статистик байдаг. Тиймээс маргааш зургаа дахь жилдээ зохион байгуулагдах уг өдрөөр 11.00-11.10 цагт нийслэлийн гол уулзваруудын замын хөдөлгөөнийг түр хаахаар болжээ.

Энэ хугацаанд түргэн тусламж, цагдаа, онцгой байдлын аврагчид уулзваруудад төлөвлөсөн арга хэмжээгээ хийх юм байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close