З.Баянсэлэнгийг үргэлжлүүлэн 461 дүгээр ангид хорихоор болжээ

Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр хаалттай болж өндөрлөлөө. Улмаар Сайд асан З.Баянсэлэнгийг үргэлжлүүлэн 461 дүгээр ангид хорихоор болсон бөгөөд хэргийг СХД-ийн шүүх рүү шилжүүлжээ. Шүүх хурал тав хоногийн дараа дахин товлогдох юм байна.

Шүүх хуралд З.Баянсэлэнгийн өмгөөлөгч М.Мөнхсайханыг оролцуулаагүй бөгөөд  тэрбээр “З.Баянсэлэнгэд холбогдох хэрэг нь хоригдох хэмжээний гэм буруутай нь харагдахгүй байгаа. Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлсэн байгаа юм. Түүнд олон хүний хэргийг хамруулсан мөртөө өөрт нь тийм ч хамаатай хэрэг биш. Энэ асуудлаар өнөөдөр Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргана” хэмээн мэдэгдсэн байна.

Сануулахад, Сайд асан З.Баянсэлэнгийг өнгөрсөн аравдугаар сарын 21-нд шүүхийг үл хүндэтгэсэн гэх шалтгаанаар З.Баянсэлэнгийг цагдан хорьсон билээ. Түүнийг хоригдож байх хугацаанд төрсөн дүү нь өөд болж, улмаар батлан даалтад гарах хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн ч хүлээж аваагүй юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close