Сайд Д.Сумъяабазар Оюутолгой төслийг үргэлжлүүлнэ гэж мэдэгджээ

Оюутолгой төсөлтэй холбоотой нэхэмжлэлийг захиргааны хэргийн анхан шатны шүүх болон УИХ өнгөрсөн долоо хоногт дэмжсэнтэй холбогдуулан Засгийн газар гэрээнүүдийг шинээр дахин хэлэлцэж магадгүй хэмээн болгоомжилж байсан.

Тэгвэл “Оюутолгойн далд уурхайг өргөжүүлэх 7 тэрбум ам.долларын төслийг зогсоохгүй” гэж Монгол Улсын Уул уурхайн сайд Д.Сумъяабазар мягмар гарагт мэдэгджээ.

Тэрбээр Лондон хотноо зохион байгуулсан аж үйлдвэрийн бага хурлын үеэр уг төслийг цаашид үргэлжлүүлнэ. Манай Үндэсний аюулгүй байдлын зөвлөл далд уурхайн хөрөнгө оруулалтын тухай гэрээнүүдийг “сайжруулах” чиглэлд “Rio Tinto” компанитай хамтран ажиллах зөвлөмжийг өгсөн гэж тэрбээр нэмж хэлснийг “Financial Times” сонин уламжилсан байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close