НИТХ-ын дарга асан Ц.Сандуй болон зөвлөх А.Ганбаатар нар Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргажээ.
Тэднийг өнгөрсөн аравдугаар сарын 31-ны өдөр 60 тэрбумын бус сонгууль будлиантуулсан хэмээн Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхээс 4 жилийн хорих ял ногдуулсан.
Улсын яллагчийн зүгээс А.Ганбаатар Ц.Сандуй нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэх гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ч шүүх тэдний ялын зүйлчлэлийг өөрчилж 14.9 гэх зүйл ангиар ялласан билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна