УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр мэдээлэл хийж, Г.Батхүү агсны хэрэгт яллагдагчаар татагдаагүй хэмээн мэдэгдсэн. Ингэхдээ "Г.Батхүү агсны хэрэгт намайг ялаглагдагчаар татсан зүйл огт байхгүй.
Дахин хэлье, энэ хэрэгт намайг хамаатуулж шалгасан зүйл байхгүй. Харин гурван удаа гэрчийн мэдүүлэг өгсөн. Хаана таарсан юм, юу ярьсан бэ гэдгийг бүгдийг нь ярьсан. Хэрэг явдал гарах үеэр би өөр нэгэн УИХ-ын гишүүний өрөөнд байсан.
Г.Батхүү агсны амиа алдсан хэрэгт би болоод өөр ямар нэгэн хүн шалгагдаж байгаа зүйл байхгүй. Хуулийн байгууллагаас тодруулсан" хэмээн мэдэгдсэн. Тэгвэл Н.Номтойбаярыг Г.Батхүү агсны хэрэгт яллагдагчаар татсан баримт дэлгэгдлээ.
Түүнийг Нийслэлийн прокурорын газраас 2019 оны 12-р сарын 03-ны өдөр яллагдагчаар татжээ. “УИХ-ын гишүүн асан Г.Батхүү нас барсан гэх хэрэгт УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мөрдөн шалгах үйл ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгөхдөө “худал мэдүүлэг өгсөн” гэх үйл баримтад тулгуурлан прокуророос, түүнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, одоо мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж болно” гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна