Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Дубайн гэгдэх гэрээг үзэглэхдээ албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгагдаж буй. Түүнийг одоогоос жил гаруйн өмнө буюу 2018 оны дөрөвдүгээр сард Авлигатай тэмцэх газраас баривчилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461-р ангид нэг сар саатуулж байсан. Хэдийгээр Прокурорын байгууллагаас хугацааг сунгах саналыг шүүхэд хүргүүлсэн ч нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хилийн хориг тавьж, батлан даалтад гаргасан юм. Гэвч Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өнгөрсөн наймдугаар сард хилийн хоригоо цуцлуулж гадагшаа явснаас хойш сураг тасарсан. Хуулийн байгууллагынхан ч түүнийг хаана байгааг тогтоож чадахгүй байсан тул арга буюу “Интерполоор эрэн сурвалжилна шүү” хэмээн айлгасны эцэст тэрбээр эх орондоо ирэхээр болжээ. Шүүхээс зөвшөөрсөн хугацаагаа гурван удаа хэтрүүлсэн тэрбээр өдгөө АНУ-д байгаа бөгөөд энэ сарын 21-ний дотор багтаж Монгол Улсад очно гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна