УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг хууль хяналтын байгууллага хэд хэдэн үндэслэлээр шалгаж байгаа. Тодруулбал, түүнийг УИХ-ын гишүүн Г.Батхүү агсны хэрэгт холбогдуулан худал мэдүүлэг, тайлбар өгсөн гэх үндэслэлээр яллагдагчаар татсан. Мөн төрийн өндөр албан тушаалтнууд ХЭДС-гаас хамаарал бүхий этгээддээ их хэмжээний хүүгүй мөнгө зээлэхэд түүнийг нөлөөлсөн байж болзошгүй хэмээн үзэж байгаа.
Өнгөрсөн долоо хоногт тэрбээр мэдээлэл хийхдээ “Хуулийн байгууллага намайг гүтгэж, бүр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр хөөцөлдөж явна” гээд АТГ-ын дарга, Ерөнхий прокурор нарыг нэр цохож байв.
Улмаар өнөөдөр АТГ-аас УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ УЕПГ-т хүргүүлсэн гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар өнөөдөр өглөө УИХ-ын Тамгын газарт Улсын Ерөнхий прокурорын газраас багц бичиг иржээ. Бичигт УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас гадна Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ч хамт ирсэн байна.
Улсын Ерөнхий прокурорын газраас багц бичиг ирсэнтэй холбогдуулан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Оюун-Эрдэнэ, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан нар УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзаж, зөвлөлджээ.
Өөр нэг эх сурвалжийн мэдээлж байгаагаар УИХ-ын Тамгын газар дээрх УЕП-ын газраас ирсэн багц бичгийг буцаасан гэх. Гэвч тус мэдээллийг албаныхан баталсангүй.
Б.АриунХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна