Хэнтий аймагт хойд эцэг нь хоёр настай дагавар хүүгээ зодож, хөнөөсөн жигшүүрт хэрэг гарчээ. Уг хэргийг үйлдсэн этгээд нь өмнө нь ял шийтгүүлж байсан бөгөөд ээжид нь уурласан уурандаа хоёр болон нэг настай ах дүү хоёрыг зодсон байна.
Улмаар хоёр настай хүүгийн элэг нь бяцарснаас болж, амиа алдсан бол нэг настай дүү нь тус аймгийн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа аж.
Хэнтий аймгийн цагдаагийн газраас дээрх сэжигтэн этгээдийг бага насны хүүхдийг онц хэрцгий аргаар хөнөөсөн хэргээр цагдан хорьжээ.
Уг хэргийг тус аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна