Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг хэд хэдэн хууль бус шийдвэр гаргасан хэмээн хууль хяналтын байгууллагаас шалгаж буй. Тодруулбал
- Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ,
- 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Оюутолгойн Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд
Гэвч Ч.Сайханбилэг шалгагдаж байх үедээ эмчлүүлэх нэрээр шүүхээр хилийн хоригоо цуцлуулж, улмаар ирнэ гэсэн хугацаа хэд хэдэн удаа хойшлуулсан. Улмаар АТГ оргон зайлж, зугтаасан гэх үндэслэлээр Интерполоор эрэн сурвалжлуулахад хүрээд байгаа юм.
Тэгвэл АТГ-ынхан Интерполын тусламжтайгаар түүнийг байршлыг нь тогтоожээ. Хуулийн байгууллагаас тухайн байгаа улсад нь хандаж баривчлах санал хүргүүлжээ. Уг нь Ч.Сайханбилэг өөрөө хүсэлт гаргаж 2019 оны 12-р сарын 21-ний өдөр Монголд ирнэ хэмээн ам гарсан ч өнөөдрийн байдлаар тэрбээр эх орондоо ирээгүй байна.
Хэрвээ Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ойрын хугацаанд ирэхгүй бол АТГ-аас албадан ирүүлэх арга хэмжээг авна гэдгээ мэдэгдсэн байна.ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна