АН-ын дарга С.Эрдэний сонгогчдодоо тараасан ГУРИЛ, БУДАА


Шинэ жилийн баяр улстөрчдөд ихээхэн далим болж байна.  Ялангуяа сонгуулийн жил гарч байгаатай холбогдуулан улстөрчид тойргийнхоо сонгогчдод өөрсдийн "нэрийн" бэлэг гардуулсаар байгаа нь сошиалд тавигдсаар байна.

Тодруулбал  БХБ-ын сайд Х.Баделхан  Баян-Өлгий аймагтаа ихээхэн нүнжигтэй бэлэг тараажээ. Тэрбээр бэлэг дотроо ойр тойрныхондоо мөнгөн аяга бусдад нь шаазан аяга өгчээ.

Ийнхүү сайдууд хөрөнгө мөнгөөрөө аархаж явахад гишүүд нь гурил будаахнаар сонгогчидоо аргацааж явна.

АН-ын дарга С.Эрдэнэ өөрийн сонгогчдодоо “Монгол хүн монголын үнэт эрдэнэ” гэсэн бичигтэй 25 кг, “Заан” нэртэй 2 кг-ын савлагаа бүхий  цагаан будааг  шинэ жилийн баярын бэлэг болгон тараажээ.

Тэрбээр цагаан будаан дээрээ “Эрхэм Баянголчууд та бүхэн угтан ирж буй арван долдугаар жарны цагаан хулгана жилийн мэндийг дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэсэн цаас хадсан байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна