Монгол Улсын Ерөнхий Сайд асан Ч.Сайханбилэгийг АТГ-аас шалгаж байсан ч мөрдөн байцаалтын дундуур эрүүл мэндийн шалтгаанаар гадагшаа явсан. Харамсалтай нь тэрбээр хоёр сарын хугацаанд гадаадаар явж байна.
Тэрбээр хилийн хоригоо цуцлуулахаар шүүх хүсэлт гаргахдаа БНСУ-д эмчилгээ хийлгэнэ гэж мэдүүлсэн ч тус улсаас гарсан нь тодорхой болсон. Улмаар АТГ-аас түүнийг оргон зайлсан гэх үндэслэлээр Интерполоор эрэн сурвалжуулж улмаар байршлыг тогтоосон.
Манайхаас Ч.Сайханбилэгийг баривчлах хүсэлтийг түүний байгаа улсын хууль хяналтын байгууллагаас тавьсан ч тэрбээр энэ сарын 20-ын үеэр эх орондоо ирнэ хэмээн мэдэгдсэн билээ. Харамсалтай нь тэрээр өнөөг хүртэл Монгол улсад ирээгүй төдийгүй байршлаа дахин сольж, зугтсан гэх мэдээлэл байна.
Иймээс түүнийг дахин олж, улмаар албадан Монгол улсад авчрах шаардлага АТГ-т үүсч буй бололтой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна