УИХ-ын дарга Г.Занданшатар 50кг ЦАГААН МӨНГӨ ТУШААЛАА


“Эрдэнэс Монгол” компани, “Эрдэнэс Силвер Ресурс” компани болон Монголбанкны хооронд Үнэт металл худалдах, худалдан авах хамтын ажиллагааны гэрээ байгуулж, Салхитын мөнгөний ордоос олборлож, цэвэршүүлсэн мөнгөний дээж болох 50 кг цагаан мөнгийг Эрдэнэсийн санд тушаалаа.

Таван жилийн хугацаатай энэхүү гэрээний хүрээнд “Эрдэнэс Силвер Ресурс” компани Салхитын мөнгөний ордоос 500 сая ам.долларын нөөц бүрдүүлэх хэмжээний цэвэр мөнгө олборлон цэвэршүүлж, Монголбанкны Эрдэнэсийн санд тушаах юм. Үүний эхлэл болгож, 850-980 хувиас доошгүй сорьцтой алт мөнгө болох үнэ металлын агууламж бүхий гулдмайг Монголбанканд тушааж буй нь энэ аж.

Сануулахад, Засгийн газар Салхитын мөнгөний ордын  хоёр тусгай зөвшөөрлийг нэгдүгээр сард цуцалсан. Улмаар төрийн мэдэлд байсан хоёр лицензийг “Эрдэнэс Монгол”-ын охин компани “Эрдэнэс Силвер Ресурс”  компанид шилжүүлэх шийдвэрийг өнгөрсөн зургаадугаар сард гаргасан юм.

“Эрдэнэс Силвер Ресурс”  компани нь  Асгат, Салхит зэрэг мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг эзэмшиж, олборлолт борлуулалттай холбоотой үйл ажиллагааг удирдан ажиллаж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна