Мисс Ч.Содтуяаг эрэн сурвалжилж байгаа юу

Загварын ертөнцийн томоохон төлөөллүүдийн нэг мисс Ч.Содтуяаг хуулийн байгууллагынхан эрэн сурвалжилж байгаа талаар мэдээлэл цацагдаж эхэллээ.

Тодруулбал Баянгол дүүргийн татварын хэлтсээс түүнийг эрэн хайх хүсэлтийг тус дүүргийн  иргэний хэргийн шүүхэд гаргажээ.

Энэ дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2019/01307 дугаартай шийдвэрээр иргэн Ч.Содтуяагийн хаягийг тогтоож, тодорхой болгохоор эрэн сурвалжилсан байна. Одоогоор Мисс Ч.Содтуяа нь гадаадад амьдарч байгаа аж.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close