Профессор Д.Цэндээхүү: “Монос” эмийнхээ түүхий эдийг Хятадад үйлдвэрлэдэг

Эм хангамжийн холбооноос Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 12 тоот тогтоолын гаргасан жагсаалтаар эмийн сангууд үйлчлэх ямар ч боломжгүй гэдгийг мэдэгдлээ. Учир нь журмын дагуу жагсаалтад багтсан 170 гаруй эмийг эмийн сангууд худалдах боломжгүй болоод байгаа аж.

Гэтэл зарим компаниудад илт давуу тал олгож байгаа аж. Тухайлбал импортын эмнүүдийг бөөний үнээс 10-60 хувиар доогуур үнэлэн борлуулахаар заажээ. Гэсэн атлаа “Монос” компанийн үйлдвэрлэдэг зарим эмийг зах зээл дээрх үнээс 4-5 дахин өндөр үнээр борлуулна хэмээн жагсаалт баталсан байна. Үүнээс гадна энгийн эмийн сангуудаас хэд дахин их квотыг Монос компанид давуу тал олгож өгсөн, Эрүүл Мэндийн Даатгалаас Хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад орсон эм авахад Моносын эмийг авахаас өөр сонголтгүй болгосон жагсаалтыг Эрүүл мэндийн сайд баталлаа гэсэн юм.

Мөн “Монос” нэрийн эмийн чанарыг ч шүүмжиллээ.  Эм зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Цэндээхүү “Би олон жил эм шинжилсэн хүний хувьд эмийн чанарыг мэднэ. Эмчилгээний идэвхи гэж тусдаа зүйл бий. “Монос”-ын эмийг хүмүүс авах дургүй байдаг шалтгаан нь Хятадын түүхий эдээр үйлдвэрлэдэгтэй холбоотой. Тэгсэн хэрнээ эмийн чанарын судалгаа огт хийдэггүй.

Тийм учраас эмчилгээний идэвх муутай. Урсамон эмээс хордлоо гээд нэгэн иргэн хэвлэлээр хандаж байсан. Энэ эм маш олон гаж нөлөөтэй. Ерөөсөө энэ журмаар бол Моносын бүртгүүлсэн импортын эм, үйлдвэрлэсэн дотоодын эмнээс өөр шинээр эм бүртгүүлэх боломжгүй болгож байна. Гэтэл ард иргэдэд чанартай сайн эмүүдээ хаанаас авах вэ, амь нас эрүүл мэндээрээ хохирвол яах вэ. Оруулж ирдэг үнээсээ ч доогуур зарах эмийн сан байхгүй шүү дээ” гэсэн юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close