Н.Чинбатыг Үндсэн хуулийн Цэцийн даргаар сонголоо

Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдаан дөнгөж сая өндөрлөлөө. Хуралдаанаар Н.Чинбатыг Цэцийн даргаар сонгосон байна.

Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг сонгоно” гэж заасан байдаг. Үүний дагуу ҮХЦ-ийн нийт гишүүдийн олонхийн саналаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн Намжилийн Чинбатыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгожээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат өмнө нь  Улсын дээд шүүхийн орлогч дарга, Иргэний коллегийн дарга, Улсын Их Хурлын даргын хуулийн зөвлөх, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Оюуны өмчийн газрын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх зэрэг албан тушаал хашиж байсан. 1998-2004 онд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байсан билээ. Тэрбээр  Монгол Улсын гавьяат хуульч цолтой.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close