Төсөв: Такси үйлчилгээ эрхлэгчид 150 мянган төгрөгийн татвар төлнө

НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар “Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай”, “Нийслэлийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай”, “Нийслэлийн өмчөөс 2020 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” асуудлуудыг хэлэлцэн, тогтоол гаргалаа.

Улаанбаатар хот 830 гаруй км урт авто замтай. Тус замаар зорчсоны төлбөр болгон авч буй хөрөнгөөр эвдрэл, гэмтлийг гүйцэт засах боломжгүй учир нийслэлийн Засаг дарга төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх санал ирүүлсэн байдаг. Төлөөлөгчид уг асуудлыг хэлэлцэн, олонхын саналаар төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоохыг дэмжлээ.

Ингэснээр хөдөлгүүрийн багтаамжаас шалтгаалан суудлын автомашин эзэмшигчид жил бүр 100 мянгаас 300 мянган төгрөг төлөх болж байна. Харин такси үйлчилгээ эрхлэгчид 150 мянган төгрөг төлөхөөр болж байгаа бол ачааны машин 200-350 мянган төгрөгийн татвар төлөхөөр болж байна.

Тодруулбал Приүс 100.000, бензин харьер 150.000, хосолмол хөдөлгүүртэй харьер 250.000 төгрөг төлдөг болох нь.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

1 сэтгэгдэлтэй

  1. зөв. үйлчилгээ эрхэлж буй нэрэндээ машинаа угааж цэвэрлэх, машиндаа тамхи татахгүй арай соёлтой болох бхаа

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close