УИХ-ын даргын туслах хортой захидлаас болж ухаан алдаж унасан уу

Төрийн ордонд ирсэн учир битүүлэг захидлаас болж, нэг хүн ухаан алдаж унасан хэрэг гарчээ. Энэ хэрэг өчигдөр буюу 2019 оны арванхоёрдугаар сарын хоёрнд ажил тарах үед болжээ.

Тухайн үед УИХ-ын дарга Г.Занданшатарт Энэтхэг улсаас нэгэн  захидал ирсэн талаар isee.mn сайт мэдээлсэн байна.

Гэвч захидлыг нээсэн УИХ-ын даргын туслах ухаан алдаж унасан байна. Улмаар ямар нэгэн хортой захидал байж болзошгүй гэж Төрийн тусгай албанаас МХЕГ, ОБЕГ-руу дуудлага өгчээ.

Одоогоор захидалд ямар нэгэн химийн бодис байсан эсэхийг яг одоогийн байдлаар МХЕГ-ын лабораторид шилжүүлж байгаа аж.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close