Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг интерполоор эрэн сурвалжилж эхэллээ

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг интерполоор эрэн сурвалжилж эхэлжээ. Энэ тухай АТГ-аас мэдэгдсэн байна.

Түүнийг Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Дубайн гэрээг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэргээр шалгаж байгаа билээ.

Ч.Сайханбилэг мөрдөн байцаалтын шатанд хилийн чанадад эмчилгээ хийлгэхээр болж,  хүсэлтээ шүүхэд гаргасан.  Гэвч АТГ-аас дуудсан хугацаанд  хоёр ч удаа ирээгүй байна. Тиймээс  оргон зайлсан гэдэг үндэслэлээр олон улсад эрэн сурвалжилж байгаа гэх мэдээллийг АТГ-аас өгч  байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close