УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Х.Тайван согтуурсан үедээ архины шилээр цохиж хүнд гэмтээжээ


УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нар худ ургууд. Тэдний хүү, охин хоёр өнгөрсөн долдугаар сард хуримласан юм. Тэгвэл Б.Хурцын хүү, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын хүргэн Х.Тайван нэгэн УИХ-ын гишүүнийг зоджээ.

Тодруулбал өнгөрөгч баасан гарагт буюу энэ сарын 27-ны өдөр шинэ жилийн үдэшлэгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нүүрэндээ хүнд гэмтэл авсан байна. Түүнийг Х.Тайван нь согтуурсан үедээ архины шилээр цохиж хүнд гэмтээсэн гэх мэдээлэл байна.

Х.Тайван юуны учир гишүүний толгой руу архины шилээр цохих болсныг ихэд нууцалж байгаа бололтой. Маргаан үүсэх үед нь хамт байсан хүмүүс нь таслан зогсоосон байна.

Харин нүүрэндээ гэмтэл авсан Н.Номтойбаяр одоогоор эмнэлгийн байгууллагад эмчлүүлж байгаа бөгөөд цагдаагийн байгууллагад хандсан эсэх нь тодорхойгүй байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна