Танилц: Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшиж буй Б.Амарбаясгалан

Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригтыг өнгөрсөн гуравдугаар сард Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн.

Ерөнхий шүүгчийн ажлаа өгсөн ч тэрээр Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн сард чөлөөлөгдсөн юм. Ерөнхийлөгч түүний оронд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн дэд профессор Б.Амарбаясгаланг нэр дэвшүүлж байгаа аж.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд нэр дэвшигч Б.Амарбаясгаланг танилцуулах юм.

Б.Амарбаясгалангийн товч намтрыг танилцуулъя.

Эрдмийн зэрэг, цол: Хууль зүйн ухааны доктор (Ph.D)

Ажилласан байдал:

1995-2013 он МУИС-ийн ХЗС-д багш, ахлах багш

2013-2017 он МУИС-ийн ХЗС-д Сургалтын албаны эрхлэгч, дэд профессор, профессор

2017 оноос МУИС-ийн ХЗС-ийн НЭЗТ-д дэд профессор

Мэргэшсэн чиглэл:

Эрүүгийн эрх зүй

Эрүүгийн процессын эрх зүй

Гадаад хэл:

Орос хэлтэй, англи, япон, герман хэлний зохих мэдлэгтэй.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close