М.Энхболд: Хамгаалалтын албаныхан хутга хураасан гэж танилцуулж байсан

Хуульч Б.Гүнбилэг “Ам нээвэл” нэвтрүүлгээр “УИХ-ын дарга руу хутга барин дайрсан. Азаар хамгаалагчид нь дараад унасан. Энэ тухай тэр үeдээ тас нуугаад өнгөрсөн! Тэр хүн нь ДМНН-ын Даш!” хэмээн мэдэгдсэн нь олны анхаарлыг татаад байгаа билээ.  Уг үйл явдал нь 2019 оны нэгдүгээр сарынх.

Тухайн үед МАНАН бүлэглэлийг нураах ард түмний тайван жагсаал нэгдүгээр сарын 10-ны өдөр Төв талбайд болж, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Л.Болд, Х.Нямбаатар нарын гишүүдтэй хамт Төрийн ордонд нэвтрэн, УИХ-ын дарга асан М.Энхболдтой уулзсан байдаг.

Тэгвэл УИХ-ын дарга асан М.Энхболд энэ талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийжээ. Тэрбээр “Надруу ухасхийсэн хүний гарт хутга байгаагүй. Харин хамгаалалтын албаныхан хутга хураасан гэж надад танилцуулж байсан. Би тэр үед ордны доторх болон гаднах нөхцөл байдлыг сайн мэдэрч байсан тул энэ асуудлыг дэвэргэх шаардлагагүй гэж хэлсэн.

Тухайн үед нь иргэд бухимдалтай байна, аргагүй бизээ амьдрал сайнгүй байна шүү дээ гэж би хэлж байсан” гэв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close