Сэрэмжлүүлэг: 11-15 насны таван хүүхэд машин хулгайлсан байжээ

Авто машин жолоодож явсан 11-15 насны таван хүүхдийг Тээврийн цагдаагийн албан хаагчид илрүүлсэн талаар бид өчигдөр мэдээлсэн.

Тодруулбал, 11-15 насны таван хүүхэд Баянхошуунаас багшийн дээд хүртэл өөрсдөө жолоодон хөдөлгөөнд оролцож байсныг Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн зохицуулагч, Цагдаагийн ахмад Э.Энхбаатар илрүүлсэн юм.

Хүүхдүүд анхандаа аавынхаа машиныг жолоодож явсан гэж мэдүүлж байсан ч шалгалтын явцад бусдын автомашиныг хулгайлсан нь тогтоогджээ.

Хүүхдүүдийн нэг нь “Найзуудтайгаа хамт PC тоглож байгаад гарч ирэхэд гудамжинд нэг машин асаалттай, эзэнгүй байсан. Бид  цанын бааз явах гээд шууд унаад явсан. Аав дэлгүүр явахдаа машинаа бариулж явдаг байсан учраас машин барьж сурсан” гэсэн байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close