Залуу хосууд машиндаа нас барсан байжээ

Сүүлийн үед автомашиндаа угаартсан гэх мэдээлэл өдөр бүр хуулийн болон эмнэлгийн байгууллагад бүртгэгдсээр байна.

Тодруулбал арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Налайх дүүргийн долдугаар хороонд нэгэн гражд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн нас барсан байжээ. Хэргийг шалгахад тухайн залуу хосууд болох эрэгтэй 26 настай Б, эмэгтэй 23 настай М нар нь 98.. улсын дугаартай марк-2 загварын автомашин дотор угаартсан байдалтай нас барсан байсан байна.

Тэд тухайн өдрийн өглөөгүүр нас барсан байжээ. Мөн автомашинаа асааллтай нь байлгахдаа цонх хаалгаа хаасан байсан ба гражийн хаалга мөн л хаалттай байжээ. Уг хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close