Cогтууруулах ундаа хэрэглэсэн иргэн 6 давхар байшингийн дээвэр дээрээс үсрэх гэж байжээ

Өндрөөс унах гэж байсан 22 настай эмэгтэйн амийг аварчээ.

Торбуулбал, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд “Нисдэг машин” автозасварын газрын дээвэр дээрээс хүн унах гэж байна гэсэн дуудлагыг урьд шөнө буюу арванхоёрдугаар сарын 9-ний 03:34 цагт Онцгой байдлынхан хүлээн авчээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 03:44 цагт очиж иргэн О /22 настай, эмэгтэй/ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж 6 давхар байшингийн дээвэр дээр сууж байсныг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн албан хаагчдын хамт аварсан.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close