Харшийн сүлд модны наадам 38 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна

Олон улсын Найрамдал цогцолбор нь цасан цагаан нөмрөгөө нөмрөөд, ганган ногоон гацуураа засаад, амттай сайхан баярын зоогоо бэлдээд дуу хуур, баяр хөөр, гэнэтийн бэлгүүдээр дүүрэн гайхамшигт нэгэн өдрийг бэлэглэхээр бэлэн болоод байна.

Хүүхэд, багачуудын хүсэн хүлээдэг  Харшийн сүлд модны наадмаа хүүхдийн гүрэнт улс Найрамдал зуслан өдгөө 38 дахь жилдээ  энэ сарын 19-25-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Найрамдал зуслан  жил бүрийн өдийд Харшийн сүлд модны наадмаа зорин ирсэн хүүхэд багачуудын баяр цэнгэлд умбадаг уламжлалтай.  Цэвэр агаарт өртөөчилсөн тоглоом, хөтөлбөрт бүжгийн цэнгүүн, баярын зоог, харшийн тоглолт, амтат бэлэг зэргээр үйлчилдэг Харшийн сүлд модны наадам энэ жил “Ам цагаан хулгана аз жаргалын эрэлд мордсон нь” нэртэйгээр зохион байгуулагдаж, өвлийн өвгөн, цасан охидтойгоо зочилж, үлгэрийн баатрууд амилуулах нь.

Наадамд Монгол орны өнцөг булан бүрээс үе тэнгийн хүүхэд багачуудаа авъяас билгээрээ манлайлсан урлагийн авъяаслаг хүүхдүүд уран бүтээлчид оролцдог. Энэ удаа ч мөн олон улсын, үндэсний наадмуудад амжилт гаргасан болон аймаг, орон нутгийн урлагийн авъяаслаг хүүхдүүд оролцож байгаа бөгөөд хамтдаа баярлан цэнгэх найзуудаа урин залж байна.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close