Редакцийн сонголт

Төрийн банкны захирал асан Д.Баярсайханд хоёр жилийн ял оноож, төрийн албанд ажил эрхийг 4 жилийн хугацаагаар хаслаа

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Төрийн банкны захирал Д.Баярсайханд хоёр жилийн хугацаагаар хорих ял оноож, төрийн албанд ажил эрхлэх эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хаасан байна.

Мөн Төрийн банкны захирлууд болох  Б.Цэндсүрэнд 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оноож, Нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 5 жилийн хугацаагаар хассан, Г.Тогтохбаатарт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оноож, Нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж,  Л.Чинбатыг 10.000.000 төгрөгөөр торгож,

Нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Д.Ганбаатарыг 10.000.000 төгрөгөөр торгож, Нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, М.Болортуяаг 120.000.000 төгрөгөөр торгож, Ц.Энхтунгалагт 1 жил 6 сарын хорих ял оноожээ.

Мөн шүүгдэгч Сун Гуан Чин-д 2 жилийн хугацаагаар хорих ял оноожээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close