Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал, Гавьяат эмч Ж.Чинбүрэн арванхоёрдугаар сарын 31-ний өдөр үүрэгт ажлаа хүлээлгэн өгчээ. Түүний ажлыг энэ сарын 1-нээс АШУҮИС-ийн Анагаах ухааны боловсрол судлал сувилахуйн эрдэмтдийн зөвлөлийн дарга АУ-ны доктор Н.Эрдэнэхүү хүлээж авсан байна.
Тэрбээр Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 108 жилийн ойгоор Монгол Улсын 12 дугаар сарын 29-ний өдөр Ерөнхийлөгчөөс Гавьяат эмч цол авсан бөгөөд төрийн өндөр дээд шагнал авснаас хойш хоёр өдрийн дараа үүрэгт ажлаа ийнхүү өгсөн байна.
Яагаад ажлаа өгсөн нь тодорхойгүй байгаа ч түүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр ажлаа өгсөн байж болзошгүй гэх мэдээлэл байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна