Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх асуудлаар МАХН байр сууриа илэрхийллээ. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга “МАХН 2019 онд “Өргүй Монгол үндэсний хөтөлбөр”-ийг улс орон даяар хэрэгжүүлж, өрийн дарамтад байгаа иргэдтэй уулзан, судалгаа хийж, улмаар уг асуудлыг шийдэх гарц гаргалгааг төрийн эрх барьж буй эрх мэдэлтэй албан тушаалтнуудад хүргүүлж, албан ёсны хүсэлт тавьсан.
Үр дүнд нь Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн гишүүдийн хүрээнд авч хэлэлцээд тэтгэврийг тэглэхээ зарлалаа. МАХН Монгол Улсыг өрийн дарамтаас чөлөөлөх хувьсгалыг хийх уг санаачилгыг дэмжсэн Ерөнхийлөгчийн санаачилгад талархаж байна.
Гэхдээ аливаа асуудлыг цогцоор нь шийдэх хэрэгтэй. Ингэхдээ тэтгэврийн зээл аваагүй 176 мянга орчим ахмадад нэг удаа тус бүр нэг сая төгрөгийн урамшуулал олгох асуудлыг шийдвэрлэх, тэтгэврийн зээлийг олгохыг үргэлжлүүлэх, ингэхдээ хүүгүйгээр олгож байх зохицуулалт хийх эрэг зарчмыг баримтлах нь тэтгэвэр авагчдад төр засгаас үзүүлэх бодитой тус дэмжлэг болно гэж үзэж байна.
Мөн дан ганц ахмадуудын тэтгэврийн зээл, зээлийн хүүг тэглээд зогсохгүй. Малчдын, цалингийн, ипотекийн зээлийн хүүг тэглэж өнөөг хүртэл төлсөн зээлийн хүүгийн төлбөрийг үндсэн өрийн төлбөрт тооцох зэрэг ажлуудыг хийх зайлшгүй шаардлага байна” хэмээн мэдэгдлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна