УИХ дахь МАН-ын бүлэг өчигдрийн хуралдаанаар АТГ-ын дарга болон дэд даргыг чөлөөлж, шинээр томилох асуудлыг дэмжсэнээр маргааш тус асуудал байнгын хороодоор хэлэлцэгдэнэ. Яг одоо Төрийн ордонд АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх, томилох асуудалтай холбогдуулан нийтийн сонсголыг зохион байгуулж байна. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Т.Аюурсайхан, Ц.Гарамжав, З.Нарантуяа, Я.Содбаатар нарын 19 гишүүн АТГ-ын даргад Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга З.Дашдаваа, дэд даргад Ж.Батсайханыг томилох асуудалд нийтийн сонсгол зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс энэ сарын 8-нд Томилгооны сонсгол хийх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэнээр өнөөдөр ийнхүү зохион байгуулагдаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд одоогийн АТГ-ын дарга, дэд дарга нарыг чөлөөлж, түүний оронд АТГ-ын даргад Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга З.Дашдаваа, дэд даргад Ж.Батсайханыг томилох саналыг зөвшилцөхөөр УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлээд байгаа билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна