Нийслэлчүүд сайжруулсан түлш хэрэглэж эхэлсэнтэй холбогдуулан иргэд угаартаж, амиа алдах тохиолдол цөөнгүй гарч буй. Өчигдөр гэхэд л нэг гэр бүлийн хоёр иргэн угаартаж, нөхөр нь амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Нийслэлийн удирдлагууд уг асуудлыг шийдвэрлэхээр угаар мэдрэгч төхөөрөмжийг үнэгүй тараахаар болж, өнгөрсөн 11 дүгээр сараас ажиллаж эхэлсэн. Тэгвэл хэдэн сар дуншсан уг асуудал шийдвэрлэгдэх шатандаа оржээ. Тодруулбал нийслэлийн айл өрхүүдэд угаар мэдрэгч тараагдаад эхэлсэн байна. Төхөөрөмж тараах асуудал яагаад удааширсан талаар Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Угаар мэдрэгч айл өрхүүдэд тараагаад эхэлчихсэн байгаа.
Яагаад удсан тал дээр хэд хэдэн шалтгаан байна. Үйлдвэртээ захиалга өгсний дараа, үйлдвэрлэгдэхэд хугацаа шаардагдсан. Хоёр, гурван сарын дараа нийлүүлэх боломжтой болсон. Гэтэл угаарын төхөөрөмжийг стандартад нийцүүлэх шаардлага гарсан. Мөн зарим нэг ажил албан тушаалтан төлбөр тооцоогоо буруу шилжүүлсэн гэх мэт асуудал гарснаас хугацаа алдсан” хэмээв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна