УИХ дахь улстөрийн намуудын бүлгийн дарга нар казинодсон зураг сошиалд шуугиан тарьж байна. Улс төрийнхөн угаас казинод “харшилтай”. Улстөрчидөөс хэн нэгэн л казиногийн ширээний ард сууж байвал шууд л папарациддаг тул хэн, хэзээ, хаана зугаацаж явааг өлхөн олчихдог болсон.
Учир нь тэд ард түмний мөнгөөр аялаж, зугаалчихаад бас болоогүй арван хэдэн цаас олчих “санаа” өвөрлөж байх өндөр магадлалтай. Нөгөө талаар манайхан казино гэдэг “мангаст” арав гаруй тэрбумаар нь алдсан болохоор бас ч гэж айдаг бизээ.
Төрийн томчуудын гардуулсан мэдээ цацагдаж эхэлсэнтэй зэрэгцээд “матаасчин”-ны эрэлд сошиалынхан гарав. Австралийн Холбооны Улсад болсон Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд манай улсаас УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нарын төлөөлөгчид оролцоод ирсэн.
Тэднээс УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат нар өнөө казино тоглосон нь гардуулчихаад буй. Харин тэднийг матсан матаасчин хэн бэ, хамт явсан гурван гишүүн нь нөгөө хоёрыгоо матав уу гэх асуултыг ч бие биеээсээ асууцгааж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна