Н.Номтойбаярын үнэнээ хүлээсэн өчил


УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын хүү Х.Тайвантай зодолдсон гэх бичлэг тараад байгаа билээ.   Түүний танхайрч буй бичлэгийн нэг хэсэг хэд хоногийн өмнө задарсан. Харин бүтэн бичлэг нь өчигдөр цацагдсан.

Тэгвэл уг бичлэгтэй холбоотойгоор Н.Номтойбаяр гишүүн өөрийн твиттер хуудсаараа дамжуулан тайлбар хийлээ.

Тэрбээр "Доромж үг даалгүй тавьтаргүй үйлдэл гаргасан нь миний буруу. Ичихийн ихээр ичив. Улстөрийн дайралттай үед бичлэг тасдаж тараасан нь онцгүй ч, надад өөрийгөө зөвтгөх шалтгаан байхгүй. Харин миний буруутай үйлдлээр улстөрч шинэ залуусыг адилтгаж харлуулах хэрэггүй" гэжээ.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өнгөрсөн долоо хоногт Улсын ерөнхий прокуророос УИХ-д тавиад байгаа билээ. Гэвч УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны гишүүн Ч.Улаан гадаад томилолттой байгаа гэдэг шалтгаанаар уг асуудлыг шийдэх хурал хойшлоод байгаа юм.

Харин Ч.Улаан надаас болж хурал хойшлогдоогүй, өөрийн саналаа нууцлалтайгаар Дэд хороонд хүргүүлсэн хэмээн мэдэгдсэн бол Дэд хорооны дарга Ц.Нямдорж тус асуудлыг энэ долоо хоногт багтан шийдэгдэхээ мэдэгдээд байгаа юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна