Интернэтэд байдаг үнэгүй хэрэгтэй зүйлс


1. http://Photopea.com - Фотошопын үндсэн функцуудыг агуулсан, шууд броузераасаа зураг эдитлэж болох сайт. Ямар ч юм суулгах, бүртгүүлэх, татаж авах шаардлаггүй. Яаралтай зураг янзлахад хэрэгтэй.

2. http://Archive.org - Хэдэн сая татаж болохуйц хөгжим, дуу, кино, ном, сэтгүүлийн архив. Хуучны arcade тоглоомууд хүртэл байгаа.

3. http://ocw.mit.edu - Ихэнх том барууны их сургуулиуд хичээлээ үнэгүй онлайнаар тавьсан байдаг.

UC Berkeley 20,000 хичээлээ устгасан ч гэсэн тэрийг нь аль хэдийнээ хадгалаад авчилгүй яахав: https://lbry.com/news/20000-illegal-college-lectures-rescued

4. http://Gutenberg.org - т олон мянган классик номууд үнэгүй байгаа, http://Openlibrary.org -т мөн хэрэгтэй ном, артиклууд бий.

5. http://Ninite.com - Шинээр компьютер авсан эсвэл, компьютерээ форматласан бол нэг дороос бүх хэрэгтэй программаа сонгоод татаж авах эсвэл update хийж болох сайт.

6. http://OBSproject.com Дэлгэцээ рекорд хийх, стрийм хийх, live хийх болон бусад олон функцтэй лимит, тамга этр байхгүй программ.

7. http://10minutemail.com Ямар нэг сайт, үйлчилгээнд бүртгүүлэхдээ өөрийнхөө жинхэнэ мэйлийг ашигламааргүй байгаа бол тэр дор нь ашиглаад хаяж болох 10 минутын мэйлийн үйлчилгээ.

8. http://Unsplash.comhttp://Pexels.comhttp://Pixabay.com - Хүссэн зориулалтаараа ашиглаж болох чанар сайтай, тамгагүй зургийн сан. Зохиогчийн эрх нээлттэй, зургуудийг нь ашиглаад мөнгө олох, юунд ч хэвлэсэн, наасан хамаагүй.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна