Архангай аймагт Хонгконг улс руу яваад ирсэн иргэнээс коронавирус байж болох шинж тэмдэг илэрчээ. Улмаар аймгийн Онцгой комисс хуралдаж, уг иргэнийг тусгаарлаж, шинжилгээ авч эхэлсэн гэх мэдээлэл байна. Харин уг мэдээллийг ХӨСҮТ баталсангүй.
Энэ талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Хонгконгод коронавирусын анхны тохиолдол нэгдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Харин сэжигтэй байх иргэн нь нэгдүгээр сарын 1-3-ны өдрүүдэд Хонгконг яваад иржээ.
ДЭМБ вирусын нууц үеийг 7-14 хоног гэж үзэж байгаа. Энэ нууц үеэс өмнө уг иргэн зорчсон учир харьцангуй эрсдэл бага ч нууц хугацаа нэмэгдэхийг үгүйсгэхгүй тул болгоомжил, удирдамжийн дагуу ажилласан нь энэ аж. Вирус мөн эсэх нь лабораторийн шинжилгээ хийж, баталгаажна. Шинжилгээний хариу 72 цагийн дараа гарна хэмээн мэдээлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна