Н.Номтойбаярыг хэрхэхээс Миеэ, Хүк хоёрын хэн нь хүчтэйгээ батална


Өнөөдөр Н.Номтойбаярыг намаас хөөлөө гээд маргаашийн чуулганаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түтгэлзүүлж чадах уу. Энэ бол Н.Номтойбаярын биш харин Миеэ -Хүк хоёрын хэн нь хүчтэй байгаагаа их сонгуулийн өмнө дахин батлах  улс төр дэх шатрын нүүдэл болоод байна. УИХ-ын гишүүдийн хувьд маргаашийн чуулган дээр  Н.Номтойбаярыг хамгаалсан кноп дарсан нь  МАНАН мафийг устгах намын шинэ бодлого, намын даргынхаа эсрэг буйгаа батлан харуулсан явдал болно. Магадгүй ингэснээрээ намаасаа улс төрийн дэмжлэг дахин авахгүй, нэр дэвших эрхээ ч алдаж мэднэ. Ийм л үнэтэй улс төрийн "дайнд" гол баатар болсон учраас өнөөдөр Н.Номтойбаярын төлөөх саналын "кноп" тэрбумаар үнэлэгдэж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна