Монгол улс ирэх гуравдугаар сарын 1 хүртэл хилээ хэсэгчилж хаахаар боллоо


Засгийн газар үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ээлжит бусаар хуралдаж байна. ДЭМБ-аас Олон улсын хэмжээнд онц байдал зарласан.  Тэгвэл хилийн боомтуудыг гуравдугаар сарын 1-ий өдрийг хүртэл хэсэгчилж хаахаар Засгийн газрын гишүүд санал нэгджээ.

Энэ хугацаанд хилээр болон хэсэгчилж хаасан боомтуудаар Хятадын болон бусад орны иргэдийг хил нэвтрүүлэхгүй байхаар шийдэж байгаа ажээ.

Энэ талаарх албан ёсны шийдвэрийг тун удахгүй Засгийн газраас мэдээлнэ.

Нэмэлт мэдээлэл:  Урд хөрштэй хиллэдэг бүх боомтуудаар Монгол иргэдээ 2-р сарын 6-хүртэл нэвтрүүлнэ. Монгол Улстай хиллэдэг БНХАУ-ын бүх боомтуудаар /агаарын, төмөр замын, автозамын / Хятад иргэд болон гадаад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй. 3-р сарын 2 хүртэл Монгол Улсын иргэдийг урд хөрш рүү явахыг хориглох, 3-р сарын 2 хүртэл Буянт-Ухаа болон Замын-Үүдийн боомтуудаар буцаж ирж буй Монгол иргэдээ нэвтрүүлнэ. Бараа таваарын импорт, экспортыг хязгаарлахгүй гэх мэдээллүүдийг нэмэлтээр өгч байна



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна