Монгол Улсын Засгийн газар яг одоо хуралдаж байна. Хуралдаанаас гарсан мэдээллийг 10:30 цагаас танилцуулна. Өнөөдрийн хуралдаанаар 03-р сарын 02-ныг хүртэл тогтоосон хөл хорионы дэглэмийг дахин нэг сараар сунгах эсэх, сар шинийн баярын өдрүүдэд хотын орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзоригийн өгч байгаа мэдээллээр бүх төрлийн боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг 3 дугаар сарын 30 хүртэл хязгаарлахаар сунгахаар болжээ.
Мөн Улаанбаатараас орох гарах замыг шинийн 1-с 4 хүртэл өдрүүдэд орон нутгийн замыг хааж олны хөл хөдөлгөөнийг хязгаарлахыг УОК шийдвэрлэхээр болж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна