Г.САРАНГЭРЭЛ: ЗЭЭЛГҮЙ АХМАДУУДАД ИРЭХ ХАВРААС САЯ ТӨГРӨГИЙН ВАУЧЕР ОЛГОНО

УИХ дахь МАНын бүлгийн хуралдаан өндөрлөжээ. Бүлгийн хуралдаанд МАНын дарга У.ХүрэлсүхМАНын генсек Д.Амарбаясгалан нар оролцож, 2020 оны сонгуульд зориулсан намын рейтингийн судалгааг танилцуулжээ. Энэ үеэр намын дарга У.Хүрэлсүх бүлгийн хуралдаанд оролцохдоо нэр дэвшигчдээс нам хандивын мөнгө авахгүй гэдгээ мэдэгджээ. Мөн тэтгэврийн зээлийн тэглэх хуулийн төслийг хэлэлцэж, зургаан сая төгрөгөөс доош үнийн дүнтэй зээлийг тэглэж, үлдсэн ахмадуудад нэг сая төгрөгийн ваучер олгох санал оруулсан байна.

– Танай намаас нэр дэвшигчдээсээ санхүүжилт буюу дэнчин авна гэх мэдээлэл байсан. Энэ талаар бүлгийн хурлаас ямар шийдвэр гаргав?

–    Нэр дэвшигч, тэр дундаа эмэгтэй нэр дэвшигчид сонгуульд дэнчин төлж нэр дэвших хүнд байдаг. Харин Ерөнхий сайд МАНын дарга У.Хүрэлсүх бүлгийн хурал дээр нэг төгрөгийн тэнчин авахгүй гэдгээ мэдэгдлээ. Аливаа нэг хүнээс албан тушаал амлаж, мөнгө авах нь улс ооны Үндэсний аюулгүй байдалд хортой. Тиймээс мөнгөний үнэргүй сонгууль хийнэ хэмээн мэдэгдлээ. Нэр дэвшигчид өөрсдөө сонгуулийн зардлаа гаргана. Хоёрдугаарт тэтгэврийн зээлийг тэглэх асуудал ярилцлаа. Ажлын хэсэг байгуулагдсан. Судалгаагаа сайн хийсэн байна. Нийт 229 мянган ахмадуудаас 207 мянга буюу дийлэнх нь 6 хүртэлх сая төгрөгийн зээлтэй байгаа байна. Тиймээс 6 хүртэлх сая төгрөгийн тэтгэврийн зээлтэй иргэдийн зээлийг тэглэх ёстой юм байна гэдэг дээр байр сууриа нэгтгэж байна. Мөн зээлгүй байгаа 194 мянган ахмадууд байна. Эдгээр ахмадууддаа 1 сая төгрөгийн ваучер олгох нь зүйтэй юм байна хэмээн яригдаж байна. Түүнчлэн өндөр зээлтэй байгаа ахмадуудын зээлнээс 6 сая төгрөг хөнгөвчлөхөөр яригдаж байна. Энэ мэтчилэн  бүх ахмадууддаа төр ямар нэгэн байдлаар тэгш хандах, Үндсэн хуульд заасанчлан Байгалийн баялаг бүх ард түмний хүртээл болох ёстой гэдэг заалтыг үндэслэн бүх ахмадууддаа алагчлахгүй байхаар эхний ээлжид УИХ-д оруулахаар төлөвлөсөн байна.

–    Нэр дэвшигчдээс нэг ч төгрөгийн дэнчин авахгүй байх шийдвэр гаргасан байна. Тэгэхээр намын санхүүжилтээ хаанаас бүрдүүлэх вэ?

–    Нэр дэвшигчид өөрсдийн зардлаа даана. Мэдээж намын сурталчилгаанд хөрөнгө мөнгө зарцуулагдах нь ойлгомжтой. Түүнийгээ хуулиараа зохицуулаад явна. Өөрөөр хэлбэл сонгуулийн хуульд улс төрийн намын хувь хүн болоод албан байгууллагаас тодорхой хэмжээгээр хандив авч болохыг заасан байгаа. 

–    Тэтгэврийн зээл аваагүй ахмадуудад сая төгрөгийн ваучер хэлбэрээр олгох хуулийн төсөл боловсруулж байгаа юм байна. Нийтдээ хэдэн төгрөгийн хөрөнгө гаргахаар байна вэ?

–    Тэтгэвэр аваагүй 194 мянган ахмад байна. Тэгэхээр 194 тэрбум төгрөгийн асуудал яригдана гэсэн үг. Мэдээж манай орны эдийн засгийн боломж ямар байгаа билээ. Ажлын хэсгийнхэн шийдвэрээ одоо гаргаад ирэх хавраас хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close