Редакцийн сонголт

Тэд яагаад нэр дэвшихээс татгалзав

УИХ-ын ээлжит сонгуульд шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон байсан хүмүүсийг нэр дэвшихийг нь хориглосон. Тус заалт хуульд тусгагдаж эхэлсэнтэй зэрэгцээд ирэх сонгуульд нэр дэвших санаатай ч сачий нь хүрэхгүй хүмүүсийн нэр ус зарлагдаж, зарим нэг нь эсэргүүцсээр байгаа. Тэгвэл өнөө хууль хяналтынхнаар шалгагдаж, багагүй хэл ам таталж байгаа хоёр ч хүн ирэх сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ илэрхийлжээ. Тодруулбал  Хотын дарга асан Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нар 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдсэн байна. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хувьд талийгаач  Г.Батхүүгийн учир битүүлэг үхлийн талаар зөрүүтэй мэдүүлэг өгсөн нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа учир ийнхүү шүүхэд дуудагдсан. Харин Г.Бат-Үүл нь Ерөнхийлөгч Х.Баттулга болон ЕТГын дарга З.Энхболд нартай шүүхийн танхимд халуухан үзэлцэж буй билээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

1 сэтгэгдэлтэй

  1. Зоригийг алсан саарал толгойт чинь хүзүүндээ дөнгө биш юу зүүчихээ вэ,илжигдоржийг баригдаад ирэхээр шоронд орох хүн үхсэнийх нь сонгуульд нэр дэвших вэ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close