Л.Оюун-Эрдэнэ: Говь-Алтай аймгийн засаг даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн


Говь-Алтай аймгийн засаг дарга В.Ренцэндоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.

- Говь-Алтай аймгийн Засаг даргыг чөлөөлөх захирамж гаргасан гэсэн. Үнэн үү?

- Говь-Алтай Засаг даргыг чөлөөлөх захирамжид дөнгөж сая Ерөнхий сайд гарын үсэг зурсан.

- Ямар шалтгаанаар чөлөөлсөн юм бэ?

- Цагдаагийн Ерөнхий газрын даргатай холбогдож, зохих мэдээллүүдийг авсан. Ажлын байран дээр архидан согтуурахгүй байх гэсэн ЗГ-ын тогтоолыг зөрчсөн нь тогтоогдсон. Тэгэхээр ЗГ-ын тогтоолыг зөрчсөн гэдэг үндэслэлээр хариуцлага тооцож байгаа гэж ойлгож болно. Өөртэй нь холбогдсон. Үүнийг хүлээн зөвшөөрсөн. Засаг даргынх нь орлогчид дараагийн Засаг даргыг томилогдтол үүргийг нь гүйцэтгүүлэхээр захирамжид заасан байгаа. Бусад асуудалтай холбоотой асуудлаар мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байна. ЦЕГ-ын даргын мэдээлж байгаагаар багадаа 14 хоногийн хугацаа орно гэсэн. Үүнд ЗГ ямар нэг байдлаар дэмжлэг үзүүлэх ч юм уу нөлөөлөх боломж байхгүй.

- Архидан согтуурсан нь хүн амины хэрэгтэй холбоотой юу?

- Үүнийг цагдаагийн газар тогтоох асуудал. Юутай ч Засаг даргын Тамгын газарт архи согтууруулах ундааны зүйл оруулсан нь тогтоогдсон. Үүнийг цагдаагийн газар болон албаны бусад мэдээллээр нотолсон. Өөрөөс нь энэ талаар лавласан. Архи согтууруулах ундаа оруулсан зүйл болсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тиймээс ёсзүйн хариуцлага хүлээхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн.

- В.Ренцэндорж тэнсэн харгалзах ялтай хүн байсан юм уу. Ийм мэдээлэл байна?

- Энэ талаар сайн мэдэхгүй байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна