Цагаан сар энэ сарын 25-нд болно гэв

Шинэ он гарсны дараачаас Монголчууд бид Цагаан сараа хэдэнд тэмдэглэх тухай маргалддаг. Энэ жил ч гэсэн ёс юм шиг маргалдаж эхэллээ.

2020 оны хулгана жилийн Цагаан сар Чингис хааны шар зурхайгаар хаврын тэргүүн сарын шинийн нэгэн 2020 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр тохиох гэнэ.

Харин бидний баримтлан тэмдэглэж ирсэн Төгсбуянтын зурхайгаар бол 2 дугаар сарын 26-ны өдөр Сар шинэ тохиох юм.

Монголын үндэсний чөлөөт зурхайчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч, шар зурхайч Мэргэд сонгоол Минчиндоржийн Намсрай энэ талаар “Ази даяараа Цагаан сарын баяраа нэг өдөр хийнэ. Тухайлбал, нэгдүгээр сарын 25-нд цагаан төмөр хулгана жилийн хаврын тэргүүн сарын шинийн 1 тохиож байна. Жаран жилд ганц олдох

Эрдэнийн зүйлээр бөөлжөөд байдаг
Эрүү цагаан (төмөр) хулгана жилийнхээ
Буяны их өглөгийг
Бүгдээрээ хүртэцгээе” хэмээн Зууны мэдээ сонинд өгсөн ярилцлагандаа дурдсан байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close