Чоно борооноор ...


Монгол улсын Засгийн газар шинэ төрлийн коронавирусний эсрэг хэд хэдэн арга хэмжээ авч буй. Тэдний нэг нь хөл хорио. Сар шинийн баярыг тохиолдуулан  улс, хот хоорондын хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 23-ны 08:00 цагаас 27-ны 08:00 цаг хүртэл түр зогсоох шийдвэр гаргасан. Улмаар уг шийдвэр сунгагдаж, ирэх гуравдугаар сарын 3-ныг  хүртэл нийслэлээс орох,гарах хөдөлгөөнийг хязгаарласан.

Гэвч чоно борооноор гэгчээр хөл хорио тогтоосон байгаа энэ өдрүүдэд улс төрийн хортой үйл ажиллагаа явагдсаар байна.

Өнөөдөр коронавурис дэлхий нийтийн тулгамдсан асуудал болж байна. Сүүлийн өдрүүдэд 9 оронд шинээр бүртгэгдэж, 83,074 хүн халдвар авсан бол 2,858 хүн нас барчихлаа.  Өөрөөр хэлбэл дэлхий нийтээрээ урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ чангатгаж, иргэн бүрээс хариуцлагаа ухамсарлахыг цаг үе шаардаж байна.

Ийм ухамсар 30 гаруй жил улс орныг удирдсан улс төрийн намд хамгийн өндөр байх ёстой. Ядаж л тус болохгүй юмаа гэхэд ус болохгүй байж, хүнд цаг үеийг хамтдаа туулах учиртай. Сонгууль хэзээ ч болж болно, харин хүн төрөлхтөний өмнө сорилт болон ирж буй вирусний тархалт цаг зуурынх.

Гэтэл Монголын хамгийн том хоёр хүчний нэг Ардчилсан намынхан хөл хорионы үеэр айлын хаалганд  "хар" ном сэтгүүл хавчуулж яваа нь үнэндээ цагаа олсонгүй. Үнэ зодож хийсэн үнэтэй сэтгүүлийг нь дунджаар 5000 төгрөгөөр тооцож өрхийн тоогоор үржүүлбэл тэрбум төгрөг хол давах болов уу...



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна