Тусгаарлалтад орохыг эсэргүүцсэн Ц.Бат-Энхийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө


МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх өчигдөр /2020.02.27/ БНСУ-аас ирэх үеэрээ тусгаарлалтад орохыг эсэргүүцэн, албан үүргээ гүйцэтгэж байсан ажилтнуудтай зүй бус харьцаж, дайрах үйлдэл үзүүлсэн  талаар мэдээлсэн. Улмаар түүнд хүч хэрэглэн албадан саатуулсан юм.

Энэ талаар МАН-ын дарга У.Хүрэлсүх “Вирус тусдаггүй нарийн бичгийн дарга гэж байхгүй. Хуулийг мэдрүүлж, хариуцлага тооц” гэсэн чиглэлийг нам удирдлагаа өгсөн гэх. Тэгвэл түүний энэ үйлдэл нарийн бичгийн даргын суудалтай нь тулжээ.

Өнөөдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Ц.Бат-Энхийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна