Н.Алтанхуяг мэдээлэл хийж байна. Тэрбээр АН-ын дарга С.Эрдэнэ болоод Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, М.Энхболд нарт хандаж үг хэллээ. Тэрбээр “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргаа Ц.Элбэгдорж, М.Энхболд нарт хариуцлага тооц. Тэгээгүй цагт монголд шударга ёс тогтохгүй. Ардчилсан нам хулгайч дээрэмчдээр удирдуулах цаг биш . Ц.Элбэгдорж, М.Энхболд нарт хандаж ганц үг хэлье. Төрөө тонож улсаа зардаг хулгайч нараа та нарт АН томдоно шүү. Ардчилсан нам монголын нийгмийн сэрээсэн нам. Шударга ёсын түүчлэх ёстой нам. Та нар хуруу хумсаа бүү дүр. С.Эрдэнэд хандаж хэлье. Би чамайг дэндүү сайн мэднэ. Ямар гэмт хэргээр чинь хэн барьцаалаад байгаа нь бүгд ил болсон. Хүний дохио зангаараа бүү хөдөл. Чам шиг хүнд АН хэрэггүй. С.Эрдэнээ би чамайг зайлуулнаа” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна