Ч.Сайханбилэг Amsterdam & Partners LLP-ийг хөлсөлжээ

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээг үзэглэхдээ албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа. Гэвч тэрбээр шалгагдаж байх хугацаандаа  буюу өнгөрсөн наймдугаар сард өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд хилийн хоригийг цуцлуулах хүсэлт гаргаж, шүүх эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, хилийн хориг тавьсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон.

Улмаар уг шийдвэрийн дараа Ч.Сайханбилэг эрүүл мэндийн үйлчилгээ авахаар Монгол Улсыг орхин гарсан ч өнөөг хүртэл эх орондоо ирээгүй байгаа юм. Хууль хяналтын байгууллагаас Ч.Сайханбилэгт хуулийн хугацаандаа ирэхийг шаардаж, Интерполоор оршин сууж байгаа байршлыг нь хүртэл тогтоогоод байгаа юм.

Тэгвэл  Ор сураггүй болсон Ч.Сайханбилэг Олон улсын хуулийн фирм хөлсөлжээ.  Тодруулбал олон улсад нэр хүндтэй хуулийн фирм Amsterdam & Partners LLP-ийг Монгол Улсын ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өмгөөлүүлэхээр хөлсөлсөн тухай тус компанийн вэбсайтад мэдээлсэн байна.  Ерөнхий сайд асан өөрт нь тулгасан хэргүүдийг улс төрийн зорилготой явуулга гэж үзэж байгаа аж.

“Шүүхийн хараат бус байдал, хуульт ёсонд Монгол улсын одоогийн засгийн газар халдаж байна. Ерөнхий сайд асан Сайханбилэг энэхүү уул уурхайн гэрээг байгуулахдаа ил тод, парламентаас олгосон эрхийн дагуу ажилласан гэж бид үзэж байна” гэж Amsterdam & Partners LLP фирмийн үүсгэн байгуулагч Роберт Амстердам мэдэгдсэн талаар ikon.mn сайт мэдээлсэн байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

3 Сэтгэгдэлтэй

  1. Saikhan bileg bayan mongotei l bnda. Delhiid aldartai baitugai gadni huulin pirm uilchilge ogohdo her ih ortogtei ogdog bile. Tegeheer ednih bol aimaar zardaltai bga oilgomjtoi

  2. САЙХАНБИЛЭГ ӨВДСӨН НЬ ШАЛ ХУДЛАА ЮМ БАЙНА ТЭР ӨМГӨӨЛӨГЧ АВАХ ГЭЖ ГАРСАН НЬ ОЙЛГОМЖТОЙ БОЛЛОО ЭЛБЭГДОРЖ ТЭР 2 ХОЛБООТОЙ БАЙЖ ТААРАА ЯАГААД ГЭВЭЛ ЭНЭ ДУБАЙН ГЭРЭЭГ ЭНЭ 2 ХҮН ХИЙСЭН НЬ ГАРЦААГҮЙ ҮНЭН ТЭД МӨНГӨ ИХТЭЙ БАЙГАА ЮМ БАЙНА ӨМГӨӨЛӨГЧ ӨНДӨР ҮНЭЭР АВСАН БАЙЖ ТААРАА ТЭДНИЙ БУРУУ АЖИЛ ХИЙСНИЙГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН БҮГД МЭДНЭ ОЙЛГОНО ОДОО Ч ГОРЫГ НЬ АМСАЖ БАЙНА ХАРИН ЭНЭ ХОРВООД ХЭН ОЙЛГОХГҮЙ ВЭ ГЭХЛЭЭР РИОТИНТО Л ОЙЛГОХГҮЙ ТЭД МОНГОЛЫН БАЯЛАГЫГ ГАРГАЖ БАЯЖИЖ БАЙГАА ТЭГЭЭД Ч ЭНЭ 2 ХҮНИЙГ МӨНГӨЖҮҮЛСЭН МОНГОЛЫН БАЯЛГААР ӨМГӨӨЛӨГЧ ХУДАЛДАЖ АВААД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ ДАВЖ ЭРХЭНДЭЭ ОРУУЛАНА ГЭСЭН БОДОЛТОЙ БАЙНА УУ? ЭНЭ ЭХ ОРНОО ХУДАЛДСАН ЭРХЭМҮҮД МОНГОЛД ИРЭХГҮЙ БАЙХЫГ НЬ ХАРАЯ ДАА.

  3. Өмгөөлөгч авах эрх нь байгаалдаа.Праламент ямар үүрэг өгч түүнийг яаж хэрэгжүүлсэн юм вэ? Өөрөө давуу эрх олгож өөрчилсөн юмуу? Асуудал байна шүү?Давуу эрх олгохдоо харуул авсан авсанъбол баримт хэрэгтэй.Зарим талаар АН ыг муутгахын тулд улс төржүүлсэн байж болзошгүй шүү.Аливаа зүйл бодитой нь дээр.Баярцогт Баяр нарын хахуул авсан батлагдсан уу? Гээд шийдэгдээгүй асуудлууд олон байнаа.

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close