
Интернэтэд байдаг үнэгүй хэрэгтэй зүйлс
1. http://Photopea.com – Фотошопын үндсэн функцуудыг агуулсан, шууд броузераасаа зураг эдитлэж болох сайт. Ямар ч юм суулгах, бүртгүүлэх, татаж авах шаардлаггүй. Яаралтай зураг янзлахад хэрэгтэй.
2. http://Archive.org – Хэдэн сая татаж болохуйц хөгжим, дуу, кино, ном, сэтгүүлийн архив. Хуучны arcade тоглоомууд хүртэл байгаа.
3. http://ocw.mit.edu – Ихэнх том барууны их сургуулиуд хичээлээ үнэгүй онлайнаар тавьсан байдаг.
UC Berkeley 20,000 хичээлээ устгасан ч гэсэн тэрийг нь аль хэдийнээ хадгалаад авчилгүй яахав: https://lbry.com/news/20000-illegal-college-lectures-rescued
4. http://Gutenberg.org – т олон мянган классик номууд үнэгүй байгаа, http://Openlibrary.org -т мөн хэрэгтэй ном, артиклууд бий.
5. http://Ninite.com – Шинээр компьютер авсан эсвэл, компьютерээ форматласан бол нэг дороос бүх хэрэгтэй программаа сонгоод татаж авах эсвэл update хийж болох сайт.
6. http://OBSproject.com Дэлгэцээ рекорд хийх, стрийм хийх, live хийх болон бусад олон функцтэй лимит, тамга этр байхгүй программ.
7. http://10minutemail.com Ямар нэг сайт, үйлчилгээнд бүртгүүлэхдээ өөрийнхөө жинхэнэ мэйлийг ашигламааргүй байгаа бол тэр дор нь ашиглаад хаяж болох 10 минутын мэйлийн үйлчилгээ.
8. http://Unsplash.com, http://Pexels.com, http://Pixabay.com – Хүссэн зориулалтаараа ашиглаж болох чанар сайтай, тамгагүй зургийн сан. Зохиогчийн эрх нээлттэй, зургуудийг нь ашиглаад мөнгө олох, юунд ч хэвлэсэн, наасан хамаагүй.